Гаалийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 13 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлт 5 удаа эрүүгийн хэрэг бүртгэлт 2 удаа / Зэс гуулин сав,Ногоон хаш/, нийт 32 зөрчил илрүүлсэн байна.
Дээрх зөрчлүүдэд 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг бүртгэлт-1
Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд 2018.06.12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн 513 вагоны 4 тасалгаанд гаалийн хяналт шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан 122 уут / 1уут*500гр, 61кг/ хатаасан борц, 2 хэсэг байгалийн чулуу /ногоон хаш/ гаалийн байгуулагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг бүртгэлт-2
Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчын ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт 2018.06.12-ны өдөр Монгол улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэх завдсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлсэн.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.