79 дүгээр сургуулийн захиралд хуулийн хариуцлага тооцно

2018-06-20 Мэдээ, мэдээлэл

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан. Харин сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ амиа алдсан хүүгийн талаар “Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан” гэж ярьсан байв.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургуулийн захирлыг “Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн” гэв. Мөн амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.