Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн (Mongolian Professional Yoga Sports Championship 2018 ) тэмцээн ирэх сарын 1-нд Шангри- Ла Cпортс клyбд болно.
Уг тэмцээнийг олон улсаас Монгол Улсад мэргэжлийн тэмцээн зохион явуулах цор ганц бүрэн эрхийг авсан Монголын мэргэжлийн йогийн спортын холбоо зохио байгуулах юм. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгч, ахмад настан гэсэн 3 шаттайгаар явагдах бөгөөд тэргүүн байрын ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.
Йога нь биеийн хүч тамираар йогийн чадвар шаардсан дасгалуудыг урлагтайгаар хийж, цуцалтгүй, тууштай, тэсвэр тэвчээртэйгээр, бүрэн дайчласан мэргэжлийн йогчдын тэмцээн юм. Мөн хүнийг зѳв тѳлѳвшүүлж, тэсвэр тэвчээртэй, тууштай, үнэнч шударга бие сэтгэл оюун бодлыг нэгтгэж, багаар ажиллах чадаврыг сайжруулах зэрэг бүхий л сайхан чанаруудыг суулгаж ѳгдөгөөрөө давуу талтай. Гэхдээ өөрийнхөө эгог дэмжих биш төлөвшиж буй ухамсараа йогийн дасгалаар, йогийн спортын тэмцээнээр батлан харуулах хэлбэр ажээ. Йогийн спортын төрөл нь 400-аад жилийн өмнөѳс бие даан хөгжиж байгаа. Олон улсын мэргэжлийн йогийн спортын холбооны зүгээс цаашид олимпын спортын тѳрѳлд оруулах зорилготой ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.