Америк Умард Солонгосын Дээд уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоонуудын талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурал хийлгэж мэдээллээ.
Энэ хэвлэлийн бага хурлын үеэр Америк Умард Солонгосын харилцаа хамтын ажиллагааг шинэчлэн хөгжүүлэх өргөн боломж бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ дээд хэмжээний уулзалт бол бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд энх тайван тогтоох мэссэж болон дэлхий нийтэд хүрч байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ хэвлэлийн бага хурлынхаа үеэр Сингапурын Ерөнхий сайд болон тус улсын ард түмэнд өндөр дээд түвшинд энэ түүхэн уулзалтыг зохион байгуулсанд нь талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарыг энэ дээд уулзалтыг зохион байгуулахад сэтгэл зүтгэл гаргасанд нь талархаж байгаагаа илэрхийлсэн.
Дээд уулзалт үнэхээр илэн далангүй найрсаг болсон гэдгийг тэрээр мэдэгдсэн. 70 жилийн өмнө цус урсгасан мөргөлдөөн Солонгосын хойгт болж Америкийн олон зуун цэрэг амиа алдсаныг тэрээр сануулсан. Энэ дайн өнөөг хүртэл төгсөөгүй байсныг харин өнөөдрийн уулзалтаараа эцэслэх боломжийг бүрдүүлснээ тэрээр тэмдэглэн хэлсэн. Энх тайвны төлөө амжилттай дээд уулзалт хийж чадсанаа онцолсон. Умард Солонгосын тал цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө бүрэн татгалзахаа амласан нь онцгой үр дүн гэдгийг илэрхийлсэн. Умардын удирдагчийн энэ амлалтыг хамтарсан баримт бичигтээ онцлон тэмдэглэсэн. Ким удирдагч Солонгосын хойгт энх тайвныг цогцлохыг хүсч байгаагаа, ард түмнийхээ төлөө улс орноо цэцэглүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлснийг дахин тэрээр илэрхийлсэн. Мөн цөмийн зэвсгээсээ тус улс татгалзвал Ким Жон Ун үеийн үед дурсагдах болно гэдгийг хэлсэн.
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай ийм нааштай үр дүнтэй уулзалт хийсэн хэдий ч Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээгээ одоогоор зөөлрүүлэх юм уу цуцлахгүй гэдгээ бас мэдэгдсэн нь онцлох мэдээлэл байлаа. Харин тэрээр Өмнөд Солонгосын талтай хийдэг цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоох амлалт өгснөө мэдэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгч Трамп хэвлэлийн бага хуралд оролцсон зарим сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энд өмнөд Солонгос дахь Америкийн 20 мянган цэрэг байрлаж байгаа асуудлыг хөндсөн.
Өөрөөр хэлбэл Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх тухай нь асуухад цэргээ Өмнөдийн нутгаас гаргахыг хүсч байгаагаа, энэ нь цаашдын яриа хэлэлцээнээс шалтгаалахыг мэдэгдсэн. Аюулгүй байдлын баталгааг олон улсын байгууллага Америкийн аль аль нь гаргах уу гэдэг асуултад бид гэдэгт товч тодорхой хариултыг өгөөд байна. Мөн 2 улс харилцан итгэлцлийг бүрдүүлж чадсаныг энэ үеэр онцолсон. Умардын удирдагч ийнхүү тохиролцсоныхоо дагуу цөмийн зэвсгээсээ татгалзах үйл явцыг нутагтаа очсон даруйдаа хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Умард Солонгос дахь хүний эрхийн асуудлыг хөндөж асуусан. Энэ сэдвийг хөндөж хэлэлцсэн, цаашид ч энэ сэдвээр Умардын талтай хэлэлцэнэ гэдгээ Трамп мэдэгдсэн.
Ер нь бол Умард Солонгосын удирдагч олон улсын хүсэн хүлээж байгаа алхмуудыг хийх шийдвэр төгс байсныг мэдэрч ойлгосноо тэрээр дахин дахин илэрхийлсэн. Харин энхийн гэрээ байгуулах боломж цаашдын алхмуудаас нь хамаарахыг мэдэгдсэн. Мөн төгсгөлд нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Цагаан ордонд айлчлахыг урьсан. Умардын удирдагч энэ урилгыг нь хүлээн авсныг ч мэдээлсэн. Мөн Японы гүйцэтгэсэн үүрэг оролцооны тухай, Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний тухай ч хөндсөн. Мөн тэрээр удахгүй Пхеньянд айлчлах боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.