С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

2018-06-7 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъя 461 дүгээр ангид хориод бараг хоёр сар болж байна. Тэдний цагдан хорионы асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдана. Шүүх прокуророос ирсэн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх юм байна.

Прокуророос ямар хүсэлт тавьсан нь тодорхойгүй байна. Тэд эрүүл мэндийн шалтгаанаар II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Ч.Сайханбилэг өчигдөр хагалгаанд орсон. Тэдний эрүүл мэнд сайжирсан гэх мэдээлэлийг тус эмнэлгээс өгөөд байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.