УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай тогтоолыг баталсан.
Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн ажилтан “228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тиймээс дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгоно” гэв.
Төсвийн байнгын хорооны ажлын алба “Одоогоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж ёсчлоогүй байна. Эцсийн найруулгыг уншиж ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн тамгын газар руу 24 цагийн дотор илгээдэг. Ингээд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавиагүй тохиолдолд Эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn сайтад оруулснаар тогтоол хэрэгжинэ.
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг холбогдох яамууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлнэ” гэлээ.
Иймээс хүүхдийн мөнгийг хэднээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.