Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар биеийн тамир, спортын “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-гийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Ди энд Жийс” ХХК 199 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Аймгийн хэмжээнд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах олон улсын болон дотоодын чанартай уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой стандартын шаардлага хангасан барилга байгууламж, спортын зам талбай бүхий биеийн тамир спортын болон амралт чөлөөт цагийн иж бүрэн цогцолбор болохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.
“Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн” нь нийтдээ 259.4 га талбайтай. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24.4 га газар, төрийн байгууллагын эзэмшилд 2 га газрыг олгож үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд байх аж. Нийт талбайн 12.4 га-д голын сав газрын хамгаалалтын бүс, 18.2 га-д олон нийтийн бүс, 2.4 га-д орон сууцны бүс, 1.3 га-д амралтын бүс, 3 га-д сургуулийн бүс, 72.4 га-д биеийн тамир, спортын бүс, 135.6 га-д ногоон байгууламжийн бүс, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулжээ.Эдгээрийн бүтээн байгуулалтад 111.8 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.
Төслийн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагаас тооцсон байна. Эхний үе шат 2018-20123 он, хоёрдугаарх нь 2023-2030 он, гуравдугаарх нь 2030-2038 онд хийж гүйцэтгэх юм байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэн батлах ёстой юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.