Хятад улс импортын автомашинд ногдуулдаг гаалийн татвараа бууруулна

2018-05-23 Ертөнц

Хятад улс эдийн засгаа илүү тэлж өргөжүүлэхийн тулд импортын автомашин болон автомашины эд ангиудад ногдуулдаг гаалийн татварын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.


Хятад улсын Сангийн яамнаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, импортын автомашинд ногдуулдаг гаалийн татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгож бууруулахаар болжээ.  Одоогоор тус улс импортын суудлын автомашин болон автобусуудад 25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол ачааны машинд 20 хувийн татвар ногдуулж байгаа юм. Харин автомашины эд ангиудад одоогоор 8-25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол үүнийг ердөө 6 хувь болгож бууруулна гэв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.