НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал, БСШУСЯ-ны дэмжлэгээр “Ухаалаг Монгол хүүхэд” уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна.
Төслийн санаачлагч НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал “Төслийн хүрээнд 18 хүртлэх насны хүүхдүүд доод тал нь ШУ танин мэдэхүйн 60 зохиол, Монголын уран зохиол 80 гадаадын сонгодог уран зохиол 60 нийт 200 ном унших юм.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд үгийн баялагаа нэмэгдүүлж, ядаж л 3000 үгсийн сантай болж, номтой хайртай тоглоом шигээ хамт байдаг хүүхдүүдийг сургуульд бэлтгэж өгөхөөр 161-р цэцэрлэгийн халуун дотно хамт олонтой ажлаа эхэллээ.
Ирэх хичээлийн жилд хөтөлбөр хэрэгжихэд багш нар маань тодорхой модуль, арга зүйгээ бэлэн болгохыг зорьж, олон төрлийн сургалтуудад хамрагдах болно. Өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, уншлагын хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байгаа Докторант Н.Нарантуяа багшдаа талархал илэрхийлье” гэлээ.
Эх хэлний унших чадвар нь бүх хичээлийн суурь болдог. Зөвхөн унших чадварыг дээшлүүлснээр бүх хичээлийн дүнг 20-25%-иар нэмэгдүүлэх боломжтой. 2021 онд Монгол улс ОУ-ын үнэлгээний PISA шалгалтанд ороход одоогийн 6,7- р ангийн суралцагчид 15 нас хүрч, Байгалийн ухаан болон эх хэлнийхээ уншлагын шалгалтанд орно.
Тиймээс 1-7 ангийн суралцагчдад зориулж жил бүр танин мэдэхүйн зохиол-3, Монголын уран зохиол -4, гадаадын сонгодог уран зохиол-3, нийт 10 ном унших аж.
“Ухаалаг Монгол хүүхэд” хөтөлбөрөөр ойлгож унших хурдаа нэмэгдүүлэх, уншлагын төрөл, тактикийг сурч, Монгол хэлний үгийн баялаг, ярих чадвараа нэмэгдүүлэх, зохиолын задлал хийх, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа өрнөх бөгөөд үр дүнд нь Монгол хүүхдийн эх хэлний уншлагын чадварыг тодорхой арга зам технологоор хамгийн богино хугацаанд сайжруулах тэргүүн туршлага, модуль хөтөлбөр бий болох юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.