Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.05.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс буюу 11.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд гэр хорооллын хөдөлгөөн ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглаан зохион байгуулж эхэлсэн. Энэ нь “Монгол Улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.8 –т заасан “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахдаа гэр майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж буй аж. Тиймээс тус хууль бус жагсаал цуглааныг нэн даруй зогсоохыг Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албан шаардлага өгсөн байна. Энэ талаарх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодруулсан юм.
Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүртгэлгүй цуглаан хийж байгаа тул жагсаал цуглаан хийх тухай хуулийн 14.2-т заасныг үндэслэн хоёр цагийн дотор зохион байгуулж буй үйл ажиллагааг тараахыг шаардсан байгаа. Дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал цуглаан байгуулж буй Гэр хорооллын хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Б.Батсүхэд удаа дараа анхааруулга, шаардлага өгсөн ч хүлээж аваагүй. Иймд өчигдөр оройн 21.50 цагт цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу уг цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан.
М.Мөнхшүр: Дархан-Уул аймагт ачааны вагон унасан
Түүнчлэн энэ үеэр ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 15.40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон баруун тийш унаж ачиж явсан үр тариагаа асгасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад хүний амь нас хохироогүй болохыг тогтоосон. Уг вагон нь замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон баруун тийш хажуулдан унасан нь тогтоогдсон. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.