Хятадын эдийн засгийн статистикийн газраас энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2017 оны эдийн засгийн гүйцэтгэлийн тайланг зарласан байна. 2017 онд Хятад улсын дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг анх удаа 80 их наяд юаниас давсан бөгөөд харьцуулсан үнээр тооцвол өнгөрсөн жилээс 6.9 хувиар өсжээ. Энэ нь Хятадын эдний засгийн өсөлт удаашралтай байсан зургаан жилийн дараа хурдаа нэмсэн анхны тохиолдол юм. Хятадын эдийн засаг яагаад ийм гайхалтай үр дүнд хүрсэн бэ, 2018 онд Хятад улс дэлхийд юу авчрах вэ гэх зэрэг асуудлаар гадаадын хэвлэл мэдээллийнхэн онцлон анхаарч байна.
Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байсан уу? Хятадын эдийн засгийн “Хатуу газардаж” буй гэж гадаадын судлаачид тодорхой хугацааны турш таамагласаар ирсэн. Улмаар олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр Хятад улс “Их хэмжээгээр хурдаа хасаж буй” талаарх ташаа мэдээллийг цацаж эхэлсэн. Гэсэн хэдий ч саяхан гарсан маш олон тооны эдийн засгийн өсөлтүүд нь эдгээр сөрөг мэдээлэлд өгсөн хамгийн сайн хариу үйлдэл болсон байна.
Сингапурын “The Straits Times” вэбсайтад 2017 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 6.9 хувь байсан ба өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Хятад улсыг дахин дэлхийн төв хойморт гаргаж, бүтэн жилийн туршид хамгийн амжилттай үйл ажиллагаа бүхий эдийн засгийн цогцын тэргүүлэх байранд жагсаасан байна. Ялангуяа, Филиппин, Энэтхэг, Малайз зэрэг хурдтай өсөн мандаж буй эдийн засгийн цогцтой харьцуулбал Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд илүү сайн байгаа гэж мэдээлжээ.
Одоогийн байдлаар Хятадын ДНБ-ний асар их нөөц 12 их наяд ам.долларт хүрч байдаг бол долоон хувийн өсөлттэй байгаа нь зөвхөн нэг жилд нэмэгдсэн хэмжээ гэхэд Энэтхэгийн ДНБ-ний ерөнхий хэмжээний 3/1 хувь буюу Индонезийн ДНБ-ний 90 орчим хувьтай тэнцэнэ гэсэн үг юм. Өнөөгийн эдийн засгийн өсөлт удааширсан ч гэсэн Хятадын эдийн засгийн өсөлтийн цар хүрээ нь эрэлт хэрэгцээ, хангамжийн аль алинд нь ч бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд асар их нөлөө үзүүлсээр байх болно.
Хятадын эдийн засгийн гайхалтай гүйцэтгэлийг харуулах бас нэгэн тоо баримт бий. Сингапурын “Өглөөний сонин” вэб сайтад мэдээлснээр 2018 онд Хятад улсын жижиглэн худалдааны чиг хандлага үргэлжлэн нэмэгдэх болно гэж БНХАУ-ын Худалдааны яам 11-ний өдөр зарласан байна. Өнгөрсөн жил жижиглэн худалдааны өсөлтийн байдал үндсэндээ бий болж, 2700 гаруй жижиглэн худалдааны компаниудын борлуулалт 4.6 хувиар өссөн ба өнгөрсөн жилийн мөн үеийнхээс гурван хувиар нэмэгдсэн бол жижиглэн худалдааны борлуулалтын хувьд таван жилийн хугацаанд анх удаа сэргэн босож байгаа нь энэ юм.
Японы Mizuho банкны мэдээлснээр Хятадын жижиглэнгийн борлуулалт 2018 онд 5.8 их наяд ам.долларт хүрэх магадлалтай бөгөөд АНУ-тай тэнцэх боломжтой гэж нийтэлжээ. “Вашингтон Пост” сонины мэдээлснээр энэ нь Хятад улс эдийн засгийн өөр нэгэн том гүрэн болж байгаагийн илрэл бөгөөд Хятадын дотоодын том зах зээл илүү олон компаниудыг татаж, улмаар Хятадын хэрэглэгчдийн хэрэгцээг хангах болно хэмээн нийтэлсэн байна.
Хятадын эдийн засгийн амжилтын нууц вэ? Сингапурын “The Straits Times” вэбсайтын мэдээлснээр бол Хятад улс бол том бөгөөд олон талт эдийн засагтай улс гэдгээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Хятад улсын дотоодын хөгжил нь эрэлт хэрэгцээндээ тулгуурлаж, өсөлтдөө илүү их орон зай хангадаг гэж тайлбарласан байна.
Bloomberg агентлаг саяхан “Хятадын хэрэглэгчид өнөөдөр дэлхий дахиныг нэгтгэн захирах болсон” гэсэн гарчигтай нийтлэлдээ Хятадын эдийн засгийн өсөлтийн загвар нь өнгөрсөн хугацааны “Дэлхийн үйлдвэр”-ээсээ өнөөдрийн “Дэлхийн супермаркет”-рүү шилжсэн байна. Одоо Хятадын ард түмэн худалдан авах хүчин чадлаараа дэлхийн эдийн засгийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн тулгуур хүч болжээ. Хятадын хэрэглээний зардлын эцсийн дүн ДНБ-ийн 63.4 хувийг эзлэх болсон. Гэр бүлийн хэрэглээ хурдацтай өсөж, 4.5 их наяд ам.долларт хүрч, жижиглэн худалдаа нэг жилд дунджаар 10 хувиар тогтвортой өсч байна. 2017 оны “11 дүгээр сарын 11” хямдралтай худалдааны арга хэмжээний нэг өдрийн борлуулалт 25 тэрбум ам.долларт хүрч АНУ-ын “Хар баасан гариг” худалдааны баярын үеийн борлуулалтаас хоёр дахин их борлуулалттай байсан хэмээн нийтэлжээ.
Бэлтгэсэн Б.Байгалмаа
Эх сурвалж: 2018年01月22日10:14 来源:人民网-人民日报海外版
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.