Нөөцийн мах 4400-5500 төгрөгөөр худалдаалагдаж байна

2018-05-15 Мэдээ, мэдээлэл

Хүн амын хаврын хэрэгцээнд зориулсан нөөцийн махны худалдаа энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн билээ. Өнгөрсөн  сарын хугацаанд  Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тонн мах худалдсан байна. Үүнээс хонины мах 1754.9 тонн, ямааны мах 1112.5 тонн, үхрийн мах 1466.7 тонн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Одоогоор  нийслэлийн 6 дүүргийн 150, Дархан-Уул аймгийн 108 цэгт нөөцийн мах худалдаалагдаж байна. Үхрийн мах 5500, хонины мах 5300, ямааны мах  4400 төгрөг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.