“Хөх Монгол бүлгэм”-ээс өнөөдөр /2018.05.14/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн гол агуулга нь Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргэн байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх тухай байв. Мөн тус бүлгэмийн тэргүүн Б.Энхбат АТГ-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Хурлын үеэр тэрбээр “Өнөөдөр шүүгч, цагдаа, прокурор нарыг хэн шалгах юм бэ? Өөрсдөө шалгах юм уу? Ийм хууль бус ажиллагаа байж болохгүй. Монгол Улсад шүүх, прокурор, тагнуул,Авлигатай тэмцэх газар /АТГ/,цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг газар байхгүй. Үүнээс болж эдгээр байгууллагад ажилдаг албан тушаалтан дунд авлигал хээл хахуул эрх мэдлээ урвуулан ашиглах явдал хэт ихэслээ. Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэсэн тусгай байгууллага байсан ч түүнийг нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” хэмээн тодрууллаа.
Тэрбээр цааш нь “Өнгөрсөн арван жилийн хугацаанд би байгаагүй. Та нар намайг хаана байсныг мэдэж байгаа. Би гарч ирээд өмнөхөөсөө аймшигтай зүйл олж харлаа. Өмнө нь Монгол Улсын төрд хятад гаралтай хүмүүсээ оруулж, манай улсын эдийн засгийг самрах, ард түмнээ хагаруулах бодлого явуулдаг байсан. Гэтэл өнөөдөр Монголын цагдаа, шүүх байгууллагууд цагаач хятад хүмүүсийг өмөөрдөг болж. Бүр цаашилбал, хятад хүмүүс хоорондоо Монгол Улсын газар нутгийг шилжүүлэн наймаалцаж байна. Тэдэнд Монголын газар нутгийг зарах эрх байхгүй. Энэ бүх ажиллагаа юунаас болж байна вэ гэхээр өнөөдөр УИХ-д маш олон Хятадын эрлийзүүд байна. Хятадуудын гар хөлөөр дүүрч. Цагаач хятадуудын хууль бус ажиллагаатай тэмцэх гэхээр цагдаа нар ирээд манай бүлгэмийн залуучуудыг баривчлаад өндөр үнээр торгоно, эсвэл шоронд хийж байна” хэмээн ярилаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.