Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний шинэчлэгдсэн стандартыг сурталчлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч Ц.Чимэддагва “Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч цааш нь борлуулж байгаа үйлдэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт хамааран тооцогдоно гэдгийг аж ахуй нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй” гэлээ.
Тус уулзалтаар “МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” стандартын зорилт, ач холбогдол, үр нөлөө сэдвээр Стандартчилал хэмжил зүйн газрын стандартын тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Н.Батжаргал, “Нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийсэн судалгаа хулгайлах гэмт хэргийн гаралтад нөлөөлөх нь” сэдвээр НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, тус стандартын 8.14 дэх заалт буюу программ хангамжийн ач холбогдол сэдвээр “Менежмент Софт” ХХК захирал С.Баярцог, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт ба стандартыг хэрэгжүүлэхэд нийслэл, дүүргийн хэрэглэгчийн байгууллагын үүрэг сэдвээр НХЭАХН-ийн ажлын албаны О.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.