Ирээдүйн инженерүүд өрсөлдлөө

2018-05-9 Боловсрол

“МонХорус Интернэшнл” ХХК, Дэлхийн эрчим хүчний тэргүүлэгч компани болох АВВ группийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран техник технологийн чиглэлийн их дээд сургуулиудын дунд “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн 5 дугаар олимпиадын зохион байгуулж, ивээн тэтгэгчээр оролцов.

Тус компани чадварлаг бүтээлч, эрчим хүчний чиглэлээр цаашид сурч хөгжих чин хүсэл тэмүүлэлтэй, зөв хандлагатай оюутнуудыг компанидаа цалинтайгаар дадлага хийлгэх, мэргэжлийн өндөр зэрэглэлийн инженерүүдээс суралцах боломжийг нээн өгөхөөс гадна ажлын байраар хангахад хамтран ажилладаг.

Өнгөрсөн жил шинэ төгсөгч хөтөлбөрийг санаачлан  хэрэгжүүлж 6 оюутныг сонгон гадаад, дотоодын сургалт семинарт хамруулжээ. Мөн олон улсын томоохон төслүүд тухайлбал, “Оюу Толгой” шинэ нисэх онгоцны буудал, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд эдгээр оюутнууд амжилттай ажиллаж байна.

“Монхорус Интернэшнл” ХХК 20 жилийн түүхтэй бөгөөд барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан дэлхийн эрчим хүчний системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.