УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.05.09/ хуралдав. Тус хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Учир нь тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон учир шинэ дарга томилох хэрэгтэй болсон юм.
Тиймээс Ёс зүйн дэд хорооны даргад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлэв. Ингээд санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдлоо.
Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Үүний дараа тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Энэхүү тогтоолын төсөл нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газраас Оюуны өмчийн газрыг тусад нь бие даасан агентлаг болгох төсөл юм.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.