БНХАУ-ын Эрээн-Бээжин чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн автобус өнгөрсөн баасан гаригийн 23:00 цагийн орчимд шатжээ.
БНХАУ-ын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус автобус нь Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орон нутгийн хурдны авто зам дээр шатсан байна. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа гэнэ.
Тус улс дахь ЭСЯ автобусанд зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар БНХАУ-ын тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн иргэдийг хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг сонгож, анхаарал болгоомжтой зорчиж байхыг ЭСЯ-наас анхааруулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.