Уншигч та зурагт үзүүлж байгаа бүтээгдэхүүнүүдийг хараад импортынх гэж эндүүрэвзэй. Энэ бол монгол залуусын ур ухаанаар бүтсэн бүтээлүүд юм шүү хэмээн хэлэхэд таатай байна.
Бид нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа “Про Бетон” үйлдвэрийг онцолж байна.
Эднийх өнгөлгөөний, наадаг нимгэн тоосго, фасадны чулуу, замын хавтан, бусад чимэглэл, цэцгийн сав, сандал, шатны гишгүүр, түшиц хана зэрэг өнгөлгөөний болон цэцэрлэгжүүлэлтийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлээд зургаа дахь жилээ үджээ. Энэ хугацаанд эх оронд маань хэрэгжсэн 70 гаруй төсөлтэй хамтран ажиллаж, интерьер, экстерьер болон гадаад тохижилтын ажилд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.
Үйлдвэр байгуулагдсан түүхээс сонирхвол, үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Отгонсүх монгол орноороо олон жил аялахдаа төрөл бүрийн чулууны арвин их нөөцтэй болохыг анзаарч, энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзлээ ажил хэрэг болгож чаджээ.
Үйлдвэрлэлдээ дундад зууны үеэс эхлэн олон зуун жилийн турш байгалийн чулууг боловсруулан, хот суурин газар, цайз цамхгуудыг байгуулсаар ирсэн Англи улсын технологийг нэвтрүүлсэн аж. Мөн Швейцар улсын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, олон арван жилийн эдэлгээ даах чанартай брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн сонголт, түүнд тавигдах стандарт шаардлагаас эхлүүлээд үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зай талбайд тавигдах шаардлага, мэргэжилтнүүдийн сургалт хөгжил, мэдлэг ур чадвар хүртэл үйлдвэрлэлийн технологи хийгээд менежментийн цогц ноу-хаугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Эдгээр залуусын цаашдын ажилд нь амжилт хүсч, эх орныхоо хот, суурин газруудыг Английн Лондон, Швейцарын Женев шиг өвөрмөц содон өнгө төрхтэй болгохыг хичээн чармайж яваа ажил үйлст нь их амжилт хүсэн ерөөе.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.