БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА КИМ МЁН ИЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

2018-05-4 Гадаад харилцаа

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын орлогч дарга Ким Мён Ил тэргүүтэй төлөөлөгчид энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад айлчлав. Төлөөлөгчид Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт бараалхав. Мөн тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.