С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих боллоо

2018-05-1 Мэдээ, мэдээлэл

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.

Улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Тэгвэл тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос шүүхэд хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлт өгсөн байна. Тэдний хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа.

Харин Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих тухай санал одоогоор гаргаагүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.