Брюссель хотод болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт НАТО болон ОХУ-ын харилцааны асуудлаар голлон ярилцаж, ОХУ-д авч буй гадаад харилцаа болон батлан хамгаалах бодлогын аюулгүй байдлын урт хугацааны үр нөлөөг онцлон санал солилцсон байна.

ОХУ-д хүчээр дарамт үзүүлэх болон урьдчилан сэргийлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлахын зэрэгцээ яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байгаагаа Гадаад хэргийн сайд нар илэрхийлжээ.

Столтенберг “ОХУ тогтвортой байдалд заналхийлэх, амар тайван байдлыг эвдэх олон оролдлого хийсэн. Украины хямрал, кибер халдлага, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Их Британи, ОХУ-ын “Тагнуулын хэрэг”, Сирийн асуудал зэрэг үйл явдлуудад НАТО нэгдсэн байр суурьтайгаар, хатуу хариу арга хэмжээ авсан. Цаашид улам илүү үр ашигтай арга хэмжээ авч эдгээр сүрдүүлгийг зогсоох болно. Бид мөн ОХУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байгаа гэжээ.