Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр “ухарчээ”

2018-04-26 Ертөнц

Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын ТББ-аас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Монгол Улс 180 орноос 71 дүгээр байрт жагсчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт аж.

“Бусдын нэр төрд халдсан хуулийн этгээдүүдэд оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх тухай тусгасан Зөрчлийн тухай хуулийг Монголын телевизүүд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд эсэргүүцэн хөтөлбөрөө цуцалсан. Монголд бусдын нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн байгуулагуудын эсрэг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөдөө цензур тавихад хүргэж байгаа нь Монголыг хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байраар ухраахад хүргэлээ” гэж  мэдээлсэн байна.

“Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Норвеги улс нэгдүгээрт бичигдсэн бол Умард Солонгос сүүл мушгив.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.