Л.Ганболдыг хууль зөрчиж томилсон гэсэн Цэцийн дүгнэлт дэмжигдсэнгүй

2018-04-19 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Цэц “Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийн нэгдүгээр заалт нь Үндсэн хууль зөрчсөн буюу хууль дээдлэх зарчим баримтлаагүй байна” гэж дүгнэжээ. Хууль зүйн байнгын хороо Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авах шаардлагагүй гэж үзээд байсан юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр Цэц их суудлын хуралдаанаа хийж энэхүү асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.