Мэдээлэгчийн бодлогын үр дүнд 8 сая ам.долларыг эргүүлэн олжээ

2018-04-19 Ертөнц

Нигери улсын “Мэдээлэгчийн бодлого” батлагдаж, хэрэгжиж эхэлснээр 8 сая ам.долларыг эргүүлэн авч чадлаа гэж өнгөрсөн баасан гарагт болсон сургалтын үеэр тус улсын сангийн сайд хэлсэн байна.

Тус улсын “Мэдээлэгчийн бодлого” нь 2016 онд батлагдсан бөгөөд тэр нь төрийн байгууллагын санхүүгийн зөрчлийг олон нийтийн зүгээс мэдээлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Түүнчлэн, төрийн албан хаагчдын үйлдсэн авлигын гэмт хэргийн талаар бат найдвартай мэдээлэл цуглуулах зорилготой ажээ.

Сургалтын төгсгөлд төрийн төв байгууллагаас гадна орон нутгийн байгууллагуудыг уг ажилд идэвхтэй оролцохыг уриалжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.