Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ САНААЧИЛГААР БАЙГУУЛАГДСАН “УРАН АЧЛАЛ” СУВИЛАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-04-18 Мэдээ, мэдээлэл

Н.Учрал гишүүний санаачилгаар байгуулагдсан “Уран Ачлал” сувилал өчигдөр нээлтээ хийлээ. Тус сувиллын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг, Хүннү группийн удирдлагууд, СХД-ийн иргэдийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү сувиллын газарт бариа засал-физик эмчилгээ, бялдаржуулах, усан эмчилгээ, шивүүр, хатгуур, гар засал, бариа засал, усан засал, банк, татлага, шарлага, цахилгаан массаж, дүрс оношлогоо, лабораторийн шинжилгээ зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна.

Мөн нэг дор 50 үйлчлүүлэгчийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өдрөөр болон олон хоногоор эмчилгээ, сувилгаа хийлгэх боломжтой юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.