Гадаа дулаарч, хөхөө донгодох цаг хаяанд иржээ. Энэ зуныг хэрхэн өнгөрөөхөө эртнээс төлөвлөсөн үү. Хөдөөгүүр явах уу, эсвэл бүр гэртээ амрах төлөвлөгөөтэй байна уу. Зуныг зугаатай өнгөрүүлэх ямар боломж бидэнд байгааг судалж, дэлхийн олон улс оронд залуучууд зуныг хэрхэн өнгөрүүлж байгааг ажиглалаа.
Энэ жил дэлхийн олон орны залуучуудын хувьд онцгой жил. Учир нь тэд энэ жил хөл бөмбөгийн ДАШТ-ийг олноороо үзнэ. Харин дараа нь ихэвчлэн хөгжмийн наадмыг зорихоор төлөвлөжээ. Хөгжмийн наадам тэдний хувьд хүсэн хүлээдэг баярт мөч нь байдаг гэнэ. Учир нь энэ үед л залуучууд нийгмийн стрессээс ангижирч, эрч хүч авдаг ажээ. Төрийн удирдлагууд нь ч гэсэн залуучуудаа “сэргээх” үүднээс энэ төрлийн арга хэмжээг дэмжиж оролцдог гэнэ.
Дэлхийн улс орон бүрт зохион байгуулагддаг хөгжмийн наадамд залуучуудад зориулсан тусгай зориулалтын дэд бүтэц бий болгодог. Дэд бүтэц гэхээр та гайхаж магадгүй. Энэ бол тайз, дэлгэц, хөгжмийн тоног төхөөрөмжөөс гадна үйлчилгээний асар, VIP тусгай өрөө зэрэг хүрэлцэн ирсэн залуучуудад болон наадамд оролцож буй дуучид хөгжимчдөд тав тух, таашаалыг дээд зэрэгт нь мэдрүүлэхэд зориулагдсан орчин юм. Иймээс ч “Tomorrowland”, “Ultra” зэрэг хөгжмийн наадмууд дэлхийд аль хэдийнээ нэр хүндээ олж, олон орны залуучуудын зорин очих наадам нь болжээ. Үүнээс гадна, эдгээр наадмууд хүрэлцэн ирсэн залуучууд болон наадамд оролцож буй хөгжимчид, дуучдын тав тухыг хангах үйлчилгээгээрээ уралддаг гэж хэлж болно. Монголчууд ч гэсэн гаднын улсын хөгжмийн наадмыг үзэх гэж гадаад улсыг зорих нь ч бий.
Харамсалтай нь, тэр болгон гадаадад очиж хөгжмийн наадам сонирхох боломж бидэнд хомс. Эх орондоо зохион байгуулагдаж байгаа хөгжмийн наадам гэх тодотголтой арга хэмжээнүүд дээр очихоор олныг гайхшируулсан тайз засалт, дэлгэц, дуу хөгжмийн дуугаралтыг мэдрүүлж чаддаггүй. Үйлчилгээ ярих юм бол бүүр хэцүү. Магадгүй, хөгжмийн дуугаралт, дуу, дүрсний чанарыг залуучууд төдийлөн сайн ялгаж, ойлгодоггүй болохоор тэдэнд юу ч үзүүлсэн хамаагүй байж мэдэх юм. Мөн гадаадын дуучид Монгол Улсад ирдэг ч шинэлэг, сонин содон шийдэл ажиглагддаггүй.
Ингээд бодохоор зуныг зугаатай өнгөрүүлэх, нийгмийн стресс бухимдлаас түрхэн зуур тархиа амрааж, зөв боловсон хөгжилдөн, цэнгэх арга хэмжээ бидэнд тун хомс, бараг байдаггүй гэж хэлж болно.
Манай улсад зун зохион байгуулагддаг гол арга хэмжээ бол наадам. Наадам болдгоороо болдог. Иймээс ч орчин үеийнхэн бөх, сур, морь сонирхоод байдаггүй. Залуу үе үргэлж, шинэ мэдрэмж, шинэ таашаал авах гэж тэмүүлдэг нас. Иймээс тэд байнга шинийг эрэлхийлж байдаг. Гэтэл тэдэнд эерэг хандлагатай байх сэдлийг нь төрүүлэх, алжаалыг нь тайлах шинэлэг, онцгой шийдэлтэй арга хэмжээ манай улсад байна уу.
Монголдоо дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн, тэдний сонсож байгаа зүйлийг сонсож, мэдэрч байгаа зүйлсийг нь мэдэрч, гаднын дуучид, хөгжимчид ирэхэд нүүр улайхааргүй тайз засалт, хөгжмийн дуугаралттай болохсон гэсэн аминчхан хүсэл хэдэн жилийн өмнө төрж байсныг нуух юун.
Харин өнгөрсөн жил Монголын хөгжмийн наадмын стандартыг шинэ түвшин хүргэсэн “XMF” хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа зохион байгуулагдсаныг санаж байгаа биз ээ. “XMF” наадам энэ жил ч гэсэн ирэх зургадугаар сарын 15, 16-нд зохион байгуулагдах гэж байна.
Жилдээ нэг удаа л монголчууд цуглардаг Төв цэнгэлдэхийн талбайд энэ жил 60 хүртэлх мянган залуучууд XMF хөгжмийн наадмыг зорихоор төлөвлөж байгаа сурагтай.
Яагаад залуучууд ингэж олноороо энэ наадмыг зорих болов, “XMF” гэж чухам ямар хөгжмийн наадам юм бэ гэдэг дээр судалгаа явууллаа.
“XMF” наадам нь өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монголын хөгжмийн наадмын стандартыг шинэ түвшинд хүргэх, бүс нутгийн тэргүүлэгч хөгжмийн наадам болох зорилготой гэнэ. Тэнд л тайз, дэлгэцийн онцгой шийдэл, бусад хөгжмийн наадам дээр ашиглагддаггүй онцгой эффект, гаднын алдартай, мэргэжлийн DJ, VJ нар ажилладаг бөгөөд орчин үеийн үйлчилгээ, тав тух, соёлыг мэдрэх боломжтой аж.
Өнгөрсөн жил “XMF 2017” наадмыг нэг тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулсан гэнэ. Энэ бол залуучуудад эерэг зөв хандлагыг түгээхийг зорьсон хүн болгоны хүчин чармайлтын үр дүн гэж хэлж болно.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “XMF 2018” хөгжмийн наадмыг ерөнхий зохион байгуулагч “BRB” компани, хамтран зохион байгуулагчаар “MARSHALL INC”, “GER CONTENT” компаниуд хамтран нийт 100 гаруй залуучууд энэ зун танд зориулсан гайхалтай үдшийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Тэд энэ удаад ч гэсэн орчин үеийн хөгжмийн онцгой шийдэл, шинэ мэдрэмж, зөв, эерэг соёлыг түгээгээсэй.
ЭНЭ ЗУН ТА ЯАГААД ЗААВАЛ “XMF -2018” ЗОРИХ ХЭДХЭН ШАЛТГААН
Улаанбаатар хотын төвд, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах тул хотын хаанаас ч машинаар 10 минутын дотор хүрч очих боломжтой.
Нийт 40-60 мянган залуучуудад үйлчлэх дэд бүтцийг бий болгох гэнэ.
XMF олон улсын хөгжмийн наадамд мэргэжлийн VJ Амстердам хотоос урьсан аж. VJ нь VIDEO JOKER гэсэн үгний товчлол бөгөөд дэлгэцийн контент тоглуулдаг тусгай мэргэжил юм.
Энэ жил төв тайзныхан нүүрэн талаас 1979 онд үүсгэн байгуулагдсан Meyer Sound буюу Америк улсын топ брэндээр дуугаралтыг мэдрүүлэх аж. Мөн 2002 онд үүсгэн байгуулагдсан Англи улсын брэнд Void Acoustic хөгжмийн дуугаралтаар энэ жилийн XMF хөгжмийн наадмын дуугаралтыг шийдэх гэж байгаа юм байна.
800 орчим ширхэг хамгийн сүүлийн үеийн тайзны LED дэлгэц, 400 орчим ширхэг хамгийн сүүлийн үеийн тайзны гэрэлтүүлэг ашиглах гэнэ.
Мөн бусад хөгжмийн наадамд ашигладаггүй тав орчим төрлийн тайзны тусгай эффект ашиглах юм байна.
Нийт хоёр өдрийн турш 80 орчим үйлчилгээний асар майхан ашиглагдах аж.
Олон улсын хөгжмийн наадмын стандартаар босох хоёр давхар удирдлагын төвөөс нийт хөгжмийн наадмын бүхий техник тоног төхөөрөмжийг удирдах гэнэ.
Олон улсын жишигт нийцсэн 1-2 давхар VIP , VVIP тусгай асар баригдаж дотор нь тав тух дээд зэрэглэлээр хангагдсан үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Хөгжмийн наадам гэдэг нь өөрөө нийгэм-соёлын үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. Үүгээр дамжуулан олон улс залуучуудад чиглэсэн эерэг мессеж хандлага, соёлыг түгээхийг зорьдог. Үүнийгээ дагаад төр, засгийн тэргүүнүүд нь энэ төрлийн арга хэмжээг дэмжин оролцдог. Энэ жишгийг Монгол Улсдаа бий болгох цаг нь иржээ. Монголдоо л дэлхийн шилдэг хөгжмийн дуугаралтаас авах тэрхүү мэдрэмжийг жил бүр мэдрэхсэн. Гаднын дуучид, хөгжимчдийг эх орондоо урихдаа ч нүүр бардам тайзны засалттай, гэрэлтүүлэг, хөгжмийн дуугаралттай орчинтой байхсан.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.