Монгол бичгийн авиан кодод төр засгийн бодлого өгүүлэгдэж байна

2018-04-9 Боловсрол

Юникодын Техникийн Хорооны ээлжит хуралдаан АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод боллоо. Энэ удаад “Монгол бичгийн юникод стандарт”-ын тухайд тусгайлан авч хэлэлцжээ. Эл асуудалд БНХАУ-ын талын боловсруулсан график код бус Монголын талын боловсруулсан саналыг үндэслэн цаашид авиан кодыг хэвээр үлдээх эсэхийг хэлэлцэж байна.

Учир нь ирэх наймдугаар сард тус хуралдаан дахин болж эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Манай талын хувьд энэхүү сайжруулсан хувилбарынхаа шийдэл, давуу талуудыг монгол бичгийн програм зохиогчид, нийт хэрэглэгчид, олон нийтэд танилцуулах, сурталчлан түгээх, өвөр монголчуудаа талдаа татах, монгол үндэстний нийтлэг эрх ашгийн үүднээс асуудалд хандахад уриалан ажиллах хэрэгтэй юм. Ялангуяа энэ асуудалд төр засгаас онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй болоод байна. Зүй нь одоогийн байдлаар төрийн бодлого энэхүү салбарт дутмаг байдгийг салбарынхан дуу нэгтэй хэлж буй.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.