Улсын чанартай зангилаа замууд дээр осол, хэргийн 90 хувь нь бүртгэгддэг

2018-04-5 Мэдээ, мэдээлэл

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зөвлөгөөн болж, төрийн захиргаа, үйлчилгээ, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран үе шаттай үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Налайх, Багануур, Багахангай дүүргүүд дэх замын хөдөлгөөний эрчим нь нийслэлийн 6 дүүргийг бодвол харьцангуй сийрэг боловч олон улсын болон улсын чанартай гол зангилаа замуудыг дайран өнгөрдөгөөрөө ихээхэн онцлогтой юм. Тухайлбал: Тэрэлж-Горхи, Замын Үүд-Улаанбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр зэрэг гол замуудын дайран өнгөрдөг.

Үүнээс шалтгаалан олон улсын болон улсын чанартай гол автозамуудад зам тээврийн осол, хэргийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь бүртгэгддэг бол төвийн хэсэгт нийт ослын 10 хүрэхгүй хувь нь бүртгэгдэж байна.

Уг зөвлөгөөний үеэр орон нутгийн гол зангилаа замуудад байнгын болон хяналтын пост байгуулж, теле хяналтын камераар хяналт тогтоох, зам болон замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг сайжруулах, сургууль орчмын автозамыг Монгол улсын MNS 2014:6444 стандартын дагуу тохижуулах, алба хаагчдад хяналт шалгалт хийхэд шаардагдах техник хэрэгслээр хангаж ажиллах, замын зорчих хэсэгт хариулгагүй мал орох, үүнээс үүдэн гарах зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэг саналуудыг оролцогч, төлөөлөгч нараас гаргаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.