Тариалан эрхлэх арга технологитой танилцана

2018-04-3 Мэдээ, мэдээлэл

Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд “Зөгийн үүр” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, уг хугацаанд салбар бүрийн 300 орчим иргэнийг гадаадад урт болон богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд оролцуулаад байна.

Энэ удаа газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 10 хүнийг БНСУ-ын Дамян аймагт 10 хоногийн хугацаатай туршлага судлах сургалтад хамруулахаар болжээ.

Орон нутгаас зардлыг шийдэж байгаа бөгөөд тэд цэцэрлэгжүүлэлт, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон гуа тариалах арга технологи, хөрсний арчилгаа менежмент, төмс, бөөрөнхий сонгино, зэрлэг ургамал тариалах арга зэргээс суралцахаас гадна фермерийн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрүүдээс туршлага судална.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.