Матад суманд гарсан түймрийн шалтгаан тогтоогдоогүй байна

2018-03-27 Мэдээ, мэдээлэл

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр хээрийн түймэр гарсан байна.  Тус аймагт энэ жил цас маш бага унасан, хуурайшилт ихтэй байгаа бөгөөд тул түймэр дэгдэх нөхцөл байдлын эрсдэл өндөр хувьтай байгаа аж.

Өчигдөр гарсан түймрийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ч иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.

2017 онд дээрх аймгийн хэмжээнд 35 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 2977 га ой, 342,6 мян.га бэлчээр нийт 345.6 мян.га талбай шатаж, байгаль экологид 2.0 тэрбум төгрөгийн, эд материалд 2.4 сая төгрөгийн, түймэр унтраахад 27.4 сая төгрөгийн нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.