Ч.Гүнждагва: Ард түмний эрх ашгийг харгалзан арбитрын шийдвэрийг дагахгүй байж болно

2018-03-29 Эдийн засаг

Хөрөнгө оруулагчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхдээ 200-300 асуудал авч хэлэлцдэгийн гуравт нь Арбитр бичигддэг. Үүнд, улс төрийн тогтвортой байдал, хоёрдугаарт татварын хууль, орчин, гуравдугаарт Арбитрын эрх зүйн орчин юм.

Өөрөөр хэлбэл, Арбитр бол хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал үзүүлэлтийн нэг. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор гадаадын Арбитрын шийдвэрийг заавал дагах эсэх талаарх маргаан анхаарал татаад байгаа. Энэ талаар Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагваас тодрууллаа.

– Манай улсын Арбитрын үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон улсын гэрээ конвенцын талаар яриагаа эхлэх үү?

– МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр /МОУҮА/ 1960 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 2003 он хүртэл зөвхөн гадаадын оролцогчтой эдийн засаг, бизнесийн маргааныг шийдвэрлэдэг байсан бол өнөөдөр дотоодын ч маргаанууд дээр ажиллаж байна.

МОУҮА нь Монгол Улсад цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитр юм. Бидний гаргасан шийдвэр дэлхийн 180 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж биелэгдэж байна. Дэлхий дээрх Арбитрүүдын хэрэг маргаан шийдвэрлэх зарчим нэг л аргаар явагддаг. Арбитрын загвар хууль гэж бий. Энэ загвар хуулийг 200 гаруй орон өөрийнхөө хууль тогтоомжинд нутагшуулсан. Манай улс ч ялгаа байхгүй. 2017 оноос шинээр дагаж мөрдөж эхэлсэн А хууль бол олон улсын загвар хуульд нийцүүлэн гаргасан хууль юм. Бизнес эрхлэгчид гэрээндээ, иргэд хоорондоо ч зээлийн гэрээндээ, худалдах, худалдан авах, гэрээндээ маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүлнэ гээд заачихсан л бол тухайн гэрээний маргааныг Арбитр шийднэ гэсэн үг.  Улмаар нэгэнт Арбитрын шийдвэр гарсан бол заавал хүлээн зөвшөөрч биелүүлнэ гэсэн олон улсын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон. Энэ конвенцид дэлхийн 181 орон нэгдээд орчихсон, аль нэг улсынхаа гаргасан Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлнэ гэсэн  үүрэг хүлээсэн байдаг.

Арбитрыг нэг талаас гэрээний шүүх гэж тайлбарлаж байгаа нь буруу зүйл биш. Мөн зарим нь Арбитрын шүүх гэж нэрлээд байгаа. Арбитрын тухай хуульд бол шүүх гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн арбитр гэж заасан байдаг.

– Арбитраар асуудлаа шийдүүлэхийн давуу болон сул талыг та иргэдэд тайлбарлаж өгөхгүй юу?
– Сул тал ч бас бий. Арбитр эцсийн удаа л шийднэ. Гарсан шийдвэр нь эцсийнх гэсэн үг. Тэгэхээр Арбитраар асуудал хэлэлцүүлж байх үед тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тайлбараа зөв гаргаж өгч чадаагүйгээс, өмгөөлөгчийн ур чадвар сайн байгаагүйгээс хэрэг маргаан өөрийнх нь эсрэг шийдвэрлэгдэнэ гэдэг нэг талаар оролцогч талуудад эрсдэлтэй байдаг Тийм учраас Арбитр бол бизнес эрхлэгчид, хуулийн этгээдийн сонголтын  асуудал байдаг.

– Давуу талыг хэлвэл?

– Давуу талын тухайд Арбитрт мэргэшсэн хүмүүс асуудлыг шийдвэрлэнэ. Дээр нь давж заалдахгүй, гурван удаагийн шат дамжлага байхгүй, ганцхан удаад асуудлыг эцэслэдэг гэдгээрээ давуу талтай. Мөн аль ч оронд Арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэж байдаг. Арбитр нь цэвэр талуудын гаргаж өгч байгаа нотлох баримтыг баримталдаг. Цэвэр талуудын тохиролцоонд үндэслэгддэг учраас илүү уян хатан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, талууд Арбитрын бүрэлдэхүүнд итгэл үзүүлбэл хууль тогтоомжоос гадна бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, өмнө нь гарч байсан худалдааны зан заншлын жишгийг дагаж, баримталж шийдвэрээ гаргах давуу талтай. Мэдээж маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль, дүрэм журмыг мөрдөнө.

– Монголын шүүхүүд Арбитраар шийдвэрлүүлэх боломжтой 30 мянга орчим хэргийг шийддэг гэж та мэдээлэл өгч байсан.  Арбитрт хандах хандлага бага байдаг нь юутай холбоотой вэ?

– Арбитр гэж маргаан шийдвэрлэх шүүхийн бус арга байдаг шүү гэж манай аль ч их, дээд сургуулийн хичээлд заадаггүй. Сүүлийн үед л залуус өөрсдөө үүнийг дагнаж сонирхож байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид ч, хуульчид ч мэддэггүйтэй холбоотой. Хоёрдугаарт, Арбитр гэдэг цэвэр талуудын сонголтын асуудал. Энэ бүлэг маргааныг зөвхөн Арбитраар л шийдвэрлэнэ гэвэл утгаа алдана. Арбитр өөрөө эцсийн шийдвэр гаргадаг учраас осолтой гэж үзээд хүн сонгохгүй байж болно. Үүнтэй мөн холбоотой.

– Гол хүчин зүйл нь энэ талаар сайн мэддэггүйтэй л холбоотой болов уу?

– Арбитрт хандаад асуудлаа шийдвэрлүүлээд үзчихсэн хүмүүсийн хувьд Арбитраар асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг бизнесийн гэрээндээ тусгах хандлага нэмэгдсэн гэж ажиглагдаж байгаа.

– Манай улс Арбитрын шийдвэрийг хүлээж авахгүй байх боломжтой байдаг талаар мөн зарим холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Энэ боломжуудын талаар та ярихгүй юу?

– Арбитрын үндсэн шийдвэр нь М байгаа.

– Манай улсын хувьд Эрдэнэт үйлдвэр их хэмжээний өр төлбөрт орж байгаа нь бидний хувьд нийтлэг ашиг сонирхлын эсрэг гэж үзээд Арбитрын шийдвэрийг хүлээж авахгүй байх боломж байхад манай Засгийн газар төлбөрийг нь санаачлагаараа төлөх гээд байгаа нь зээлдэгч талын эрх ашгийг илүү хангах талд байна уу даа гэх хардлагыг бас бий болгоод байгаа?

– Монгол Улсын ард түмний эрх ашиг хохирно гэж үзэх үү, үгүй юу гэдгээс болно л доо. Арбитрын шийдвэр гарсан хойно талууд бас эвлэрэлцэж болно. 51 сая ам.доллар төлөхөөс 40 саяыг нь өгөөд тохиролцох гэх мэт. Хан Ресурсийн жишээг бид мэднэ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.