Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Ази тивийн хошой аварга, гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр харамсалтай хэрэг гарчээ. Тэмцээнд оролцогч Т ухаан алдаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт 5-6 цаг сэхээний тасагт эмчилгээ хийлгэсэн ч ухаан орохгүй байсаар нийслэлийн ГСҮТ-д хүргэгдэн найман хоног сэхээний тасагт байсаар нас баржээ.