Хар тамхитай холбоотой хэргээр 68 хүнийг шалгаж байна

2018-03-19 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна.

Энэ сарын 14-ны байдлаар гэхэд нийт 28 хүнд хар тамхитай холбоотой хэргийг шалгаж байгаа.

Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3,26-р хорооны нутаг дэвсгэрээс европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг бүлэг этгээдийг эд мөрийн баримттай нь баривчилжээ.

Тэд Монгол Улсын иргэн 20-49 насны залуус байжээ. Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж борлуулдаг Г-г гэгчийг илрүүлэн баривчилсан.

Энэ төрлийн гэмт хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ялаар шийтгэгдэж шүүхээс оргон зайлсан ялтан Я гэгч нь хамсаатан долоон этгээдийн хамтаар хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэж бусдад худалдаалж байхыг олж тогтоосон. Эл хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.