Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг хороо 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус яаман дээр хуралдлаа.
Уг хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд удирддаг бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, яамдын дэд сайд болон дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий цагдаа, тагнуул, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг.
Хурлаар,
-Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц,
-2017 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
-Боловсролын салбарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
-Эрүүл мэндийн салбарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээний стандарт, тогтолцоо,
-Шүүхийн шинжилгээний байгууллагад ашиглагдаж буй болон цаашид орон нутгийн боомт, алба хаагч нарт шаардлагатай байгаа хар тамхи, мансууруулах бодис илрүүлэгч, тандагч анхан шатны багаж хэрэгслийн талаар,
-Мөн Зөвлөмж батлах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 05/06 тоот Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, хорооны гишүүд болон бусад холбогдох байгууллагын зүгээс нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлийг үүрэг болголоо.
Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.