Даланзадгад сумын гэр хорооллын зургаан гудамжинд шонгийн нүх ухаж, гэрэлтүүлэг хийх ёслолын ажиллагаа нижгэр болж өндөрлөлөө. Дарга нар ганган хар хослол, цагаан бээлий, энгэртээ нэгдсэн журмаар улбар шар тууз хатгаад нижгэнтэл алга ташаад л эгээтэй л бүхэл бүтэн хотын шав тавих ёслол аятай юм хийж суух. Аан бас болоогүй. Нөгөө ухсан хэдэн нүхэндээ “Миний Монголын” сүүг хэдэн хайрцагаар нь цутгаж харагдана. Магадгүй хөлдүү газар шороог гэсгээх гэсэн юм болов уу. Эсвэл хэдэн шонгоо бат бөх болоорой гэж сүсгээрээ “зугуйдаж” буй нь энэ байх л даа. Бүхэл бүтэн 97 жилийн түүхтэй “ах” нам ингэж амьтны инээдэм, мухар сүсгээр ТӨР барихаар чинь яах болж байна вэ? Энэ үйлдэл чинь арай л сэрүүдэж байна шүү, МАН-ынхаан. Шонгийн модны нүхэнд сүр хүчийг үзүүлж, 21 дүгээр зуунд анх удаа гэрэл чийдэнгийн бараа харж байгаа нэгэн шиг ямар үйлдэл гаргаад байна вэ, Даланзадгад сумын түшээд нар аа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.