“Жи таймс” сүлжээний хохирогчдыг хэргийн материалтай танилцахыг анхааруулав

2018-03-14 Мэдээ, мэдээлэл

Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи таймс” гэх сүлжээнд иргэд хууртаж, хөрөнгө мөнгөөрөө хохирсон явдал өнгөрөгч онд гарсан билээ. Тиймээс Цагдаагийн байгууллагаас энэ сүлжээнд элсэж, хохирсон иргэдийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байсан.

Тэгвэл энэхүү хэргийг шалгах ажиллагаа дуусах шатанд явж байгааг өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “Тус сүлжээний хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд  энэ сарын 20-ноос өмнө ирж хэргийн материалтай танилцана уу” гэж мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.