Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулна

2018-03-14 Мэдээ, мэдээлэл
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний программ хангамж мэдээллийн санг шинээр үүсгэх, ажлыг судлах ажлын даалгавар боловсруулах” үүрэг бүхий  ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг  цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломж зэрэг асуудлыг  хэлэлцэж, санал солилцлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.