Дрон ашиглан 3D хэвлэгч бүтээжээ

2018-03-12 Ертөнц

Хятадын “DediBot” компани  агаарт нислэг үйлдэх чадвартай 3D хэвлэгч төхөөрөмж бүтээжээ.

3D хэвлэгч төхөөрөмжийг бүтээхдээ  нисдэг дроныг ашигласнаар гайхалтай бүтээл төрсөн байна.  Тус нисдэг төхөөрөмж нь байшин барилга, зам харилцаа, усны шугам хоолой зэрэг  дэд бүтцийг жижиг салбараас том салбар хүртэлх эд зүйлсийг агаараас хэвлэн үйлдвэрлэж чадах аж. Энэхүү гайхалтай төхөөрөмжийг Хятадын компани салбартаа төдийгүй дэлхийд анхдагч хөгжүүлэгч болж байгаа гэнэ. Энэ харагдаж байгаа дрон бол эхний загвар нь жижигхэн загвартай бүтээгдсэн байна. Тийрэлтэд хөөрөлтийн 6 хөдөлгүүр болон сэнстэй гэнэ.

“Open-ended Additive Manufacturing” (OAM) 3 хэмжээст эд зүйл хэвлэгч төхөөрөмжөөр тоноглогдсон. Ямар ч төрлийн материалаар хэвлэн гаргана. Түүнчлэн хэмжээ, загварын маш өндөр нарийн мэдрэгчтэй болсон нь онцлогтой. Энэ нь 0,1 мм-ийн үзүүлэлт гэж ойлгож болно. Дроны хэмжээ загварыг цаашид яаж ч өөрчлөн шинэчилж болно. Мэдээж энэ тал дээр судалгаа явуулж байгаа. Гэхдээ эхний шатны жижиг деталь хэвлэлтийн туршилтыг амжилттай хийгээд байгаа гэжээ. Одоогоор энэ технологид нэг дутагдалтай тал байгаа. Энэ бол агаарт нислэг үйлдэх хугацаа богинохон гэж байгаа юм. Цаашид батарейн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий гэж харж байгаа. Хятадын технологийн зохион бүтээгчид, хөгжүүлэгчид ажилласаар байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.