Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг тус зөвлөлийн ахлах мэргэжилтэн Л. Энхбаяр удирдан явуулсан бөгөөд терроризмын шинэ төрлийн гэмт хэргүүд, терроризмын арга, хэлбэрийн өөрчлөлт, терррорист халдлагаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Тэрээр дэлхий дахинд терроризмтой тэмцэх олон ажил өрнөж байгаа энэ үед террорист халдлагын шинэ хэлбэрүүд үүсэж байгааг онцлов. Тухайлбал, 2014 хойш гадаад улс орнуудын ЭСЯ, хүн ам олноор цугларсан газар, гудамж талбай, хүнд оврын машин, тээврийн хэрэгсэл ашиглах, улмаар гудамж талбайд иргэд рүү чиглэсэн халдлага үйлдэх, мөн тэсрэх бөмбөг суурилуулсан мэт харагдуулах, хуурамч хантааз, хувцас хэрэгсэл зүүж халдлага үйлдэх, хууль хяналтын албан хаагчдад хариу үзүүлэх хугацаа өгөх, төөрөгдүүлэх, кибер терроризм, хүчирхийлэл дагуулсан радикалчлал, экстремист шинжтэй үйлдлүүд ихээр гарах болсон байна.
Монгол Улсын тухайд Терроризмын аюулын эрсдэлийн ерөнхий үнэлгээний түвшин цэнхэр буюу “ багаас дээш эрсдэлтэй түвшин”-нд тодорхойлогдож, террорист гэмт хэрэг, халдлага үйлдэгдэх эрсдэл бага боловч манай улсад терроризмын суурь нөхцөл үүсч болзошгүй нөхцөл байдлууд шар буюу “ дунд түвшиний эрсдэлтэй” байгаа аж. Иймд цаашид олон улс, бүс нутаг, гадаадын ижил төстэй байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн солилцоо, эрх зүйн тогтолцоог сайжруулах, терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх, боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэх, дадлагажуулах, эрсдэлтэй цэгт хяналт шалгалт явуулах зэрэг асуудлуудад анхаарах шаардлагатайг чухалчиллаа.
Дашрамд дуулгахад, Террорист бүлэглэлүүдэд шинээ р элсэж буй гадаад гишүүдийн дийлэнх хувь буюу 90 хувь нь 18-24 насныхан байгаа аж. Түүнчлэн 2014-2017 оны байдлаар ДЕАШ бүлэглэлээс 9-15 насны 2000 орчим хөвгүүдийг элсүүлсэн, 1000 орчим хүүхдийг амиа золиослогч зэрэг тусгай сургалтад хамруулсан аймшигт мэдээ байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.