АНУ ирэх таван жилд байгалийн хийн экспртоо үлэмж хэмжээгээр нэмэгдүүлүэх бодлого баримтлахаа зарлалаа. Хьюстон хотноо жил бүр зохиогддог Олон улсын эрчим хүчний CERAWee конференцийн индэр дээрээс АНУ-ын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Барри Уортингтон энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр АНУ ойрын таван жилд байгалийн хийн экспортоо одоогийнхоос дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
“Экспортын хэмжээ цаашид үргэлжлэн нэмэгдсээр байх болно. Одоогоор байгалийн хий экспортлох хоёр зам идэвхитэй ажиллаж байгаа бол удахгүй таваас, зургааг шинээр барина” гэж Б.Уортингтон хэлжээ.
АНУ ийнхүү байгалийн хийн экспортоо нэмэгдүүлсэн нь ОХУ-ын хувьд таагүй мэдээ болж байна. Гэхдээ Европын хэвлэлүүдэд энэ сард бичигдсэн нийтлэлүүдийг шүүж үзвэл “Хөгшин тив”-ийн улсууд өөрсдийг нь байгалийн хийгээр хангах хамгийн найдвартай түнш нь ОХУ гэж үзсэн хэвээр гэдгийг харуулж байгаа юм.
Б.Сайханаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.