АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өмгөөлөгч Майкл Коэн Сторми Данэиэлс нэрээр алдаршсан насанд хүрэгчдийн киноны алдарт жүжигчин Стефани Клиффордод 130 мянган ам.доллар төлсөн гэсэн мэдээлэл өнгөрсөн сард олон нийтэд цацагдсан билээ. “The Wall Street Journal”-д гарсан тэрхүү мэдээлэлд “Майкл Коэн Стефани Клиффордод АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой байсныгаа нууцалсных нь төлөө энэ хэмжээний мөнгийг төлсөн. Уг мөнгө Д.Трампын өмгөөлөгчөөр дамжин Дэниэлсийн дансанд орсныг батлах хөдөлшгүй нотолгоо байгаа хэмээн бичсэн байсан юм.
Тэгвэл энэ хэрэг явсаар Сторми Данэлс бүсгүйг шүүхэд өргөдөл өгөхөд хүргэжээ. Жүжигчин бүсгүй Д.Трамп болон өмгөөлөгчийг өөрийг нь айлган сүрдүүлсэн, гүтгэсэн хэргээр шүүхэд өгч байгаа аж.
Тэрээр 2016 оны сонгуулийн өмнө байгуулсан гээд байгаа “Амаа хамхих тухай” гэрээ нь гарын үсэг зурагдаагүй учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа аж.
Б.Сайханаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.