“Эерэг залуусын манлайлал” сэдэвт хэлэлцүүлэгт 250 гаруй оюутнууд оролцлоо

2018-03-5 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Монголын оюутны эрхийн өдрийг угтаж “Эерэг залуусын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Чингис Соосэ” Олон Улсын Их Сургуулийн номын санд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөр болон дүүргийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг танилцуулж, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.
Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн танилцуулгыг хийж, эерэг сэтгэлгээний сургалт зохион байгуулав.
Нээлттэй хэлэлцүүлэгт “Чингис Соосэ” Олон Улсын Их Сургуулийн оюутны холбоо, “Мандах бүртгэл”, “Ач” Анагаах Ухааны Их сургууль, “Шинэ Анагаах Ухаан“ Дээд Сургууль, “Монос” Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, зэрэг сургуулиудын оюутны холбоод хамтран нийт 250 гаруй оюутан залуучуудын оролцоог ханган ажиллав.
Хэлэлцүүлгээр цаашид залуучуудын хөгжил, оролцооны чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар болон оюутан, залуучуудад тулгамдаж буй асуудлын хүрээнд харилцан санал солилцож, Сонгинохайрхан дүүргийн их сургуулиудын оюутны төлөөллөөс бүрдсэн 23 гишүүнтэй дүүргийн “Оюутны холбоо”-г байгуулж, уулзалт хэлэлцүүлгээс гарсан оюутан залуучуудын санал, санаачилгыг дэмжин, хамтран ажиллахаар болов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.