Орон нутгийн сургуулийн сурагчдын амралт энэ сарын 26-наас эхэлнэ

2018-03-2 Боловсрол

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Сурагчид нэг долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амрах юм байна. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхэлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.