Уурхайчид, тоглоомчид видео карт худалдаж авахад 738 сая ам.доллар зарцуулжээ

2018-03-2 Ертөнц

Jon Peddie Research (JPR) компанийн шинжээчид AMD, NVIDIA видео картын өнгөрсөн жилийн борлуулалтыг судлан дүгнэлт гаргажээ.

Түүнд бичсэнээр AMD компани өнгөрсөн жил үйлдвэрлэлийнхээ хэмжээг үлэмж нэмэгдүүлэн гол өрсөлдөгч NVIDIA-гаас хоцрогдлоо багасгасан гэнэ. Jon Peddie Research (JPR)-ын шинжээчдийн дүгнэлтээр, өнгөрсөн онд дээрх хоёр компани гурван сая гаруй ширхэг видео карт худалдсан бөгөөд мөнгөн дүн нь 776 сая ам.доллар болжээ. Мөн видео картын гол худалдан авагчид нь криптовалютын “уурхайчид” бус, тоглоомчид хэвээрээ байгаа гэсэн дүгнэлт хийжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.