Орон нутагт махны хомсдол үүсэхгүй гэж үзэж байна

2018-02-28 Ханш

  • Өнөөдрийн байдлаар махны үйлдвэр, бөөний төв, ченжүүдийн  нөөцлөн бэлтгэсэн мах нийт 500-600 тн байгаа аж. Энэ нь хомсдол үүсэх, махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэмжээний нөөц аж. 


Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймаг орон нутагт малын гаралтай мах махан бүтээгдэхүүний хомсдол үүсч, махны үнэ хөөрөгдөх үү, нөөц хэр хангалттэй вэ зэрэг асуулт ирэх боллоо. Тэгвэл хөдөө аж ахуйн газраас хяналт шалгалтын постоор малын гаралтай бүтээгдэхүүн, махыг эрүүл бүсээс гарал үүслийн бичигтэйгээр нэвтрүүлж байгаа бөгөөд махны нөөцийг хангалттай бэлтгэсэн гэв. Тиймээс махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орох эрсдэл байхгүй гэсэн мэдээллийг өгч байна.

Мөн сар шинийн баяр болсонтой холбоотойгоор махны худалдаа эрхлэгч ченжүүдийн хэлж буйгаар худалдан авалт муу байгаа гэнэ. Харин ариутган халдваргүйжүүлэх, хянаж шалгах постуудаар гарал үүсэл нь тодорхой, эрүүл бүсээс идшэнд бэлтгэсэн өвс тэжээл, махыг дотогш нэвтрүүлж байна гэсэн юм.

Харин өнөөдрийн байдлаар махны үйлдвэр, бөөний төв, ченжүүдийн горимын дагуу нөөцлөн бэлтгэсэн мах нийт 500-600 тн байгаа нь хомсдол үүсэх, махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэмжээний нөөц гэсэн юм.

Жишээ нь Орхон аймгийн “Хүлэг” худалдааны төвөөр өдөрт 1 тн гаруй махыг иргэдэд нийлүүлдэг. Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн дотоодын хүнсний хаврын хэрэгцээнд зориулан 500 гаруй тн махыг нөөцлөн худалдаанд гаргахад нийт хэрэгцээний 60 хувийг хангалттай хангадаг байжээ.

Харин махны бөөний худалдааны төв “Таван эрдэнэ” захын үйл ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс хэвийн ажиллах бөгөөд энэ хүртэлх хугацаанд хөлдөөсөн нөөцлөн бэлтгэсэн махыг худалдаанд гаргах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.