Загварын шоуны үеэр дрон ашиглав

2018-02-28 Ертөнц

Техник, технологийн дэвшил загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байна. Миланы загварын долоо хоногийн хүрээнд явагдсан нэрт загвар зохион бүтээгч Дольче ба Габбанагийн загварын шоуны үеэр дрон буюу нисдэг төхөөрөмжийг загвар өмсөгчийн оронд ашиглажээ.

Дольче Габбанагийн шинэ загварын гар цүнхнүүдийг дронуудад зүүсэн бөгөөд дронууд үзэгчдийн өмнүүр нисэн бүтээгдэхүүнээ сурталчилжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.