Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.6-2.8 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, архи, шар айраг, малын тэжээл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.8-89.3 хувиар өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, газрын тос, молибдений баяжмал, зэсийн баяжмал, нүүрс, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 7.5-20.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, вакум цонх, хаалга, самнасан ноолуур, адууны мах, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 39.5-91.9 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.3 их наяд төгрөгт хүрч, 961.7 тэрбум төгрөг буюу 72.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.