Бүх музей иргэдээс төлбөр авахгүй

2018-02-27 Боловсрол

БСШУЯ-ны сайдын тушаалаар орон даяар “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулахаар боллоо. Энэ дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс 8-ны өдрүүдэд бүх музей иргэдэд үнэ төлбөргүй байх юм.

Мөн салбар яамны сайдын тушаалаар Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлэхийг улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.