Улсын шалгалт тавдугаар сарын 28-наас эхэлнэ

2018-02-27 Боловсрол

Боловсролын үнэлгээний төвөөс  ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг гаргажээ.

Улсын шалгалтыг 2018 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авах юм байна.

Улсын шалгалтаар төгсөх ангийн сурагчдын чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхээс гадна ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилготой аж.

Улсын шалгалтын хуваарь

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.