Шүлхийн 500 мянган тун вакцин хүргүүллээ

2018-02-26 Мэдээ, мэдээлэл

ХХААХҮЯ-наас 500 мянган тун шүлхийн вакциныг гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа аймгууд руу яаралтай хүргүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Дорноговь, Дундговь, Булган, Төв болон Өмнөговь, Сүхбаатар, Орхон, Дорнод зэрэг 9 аймгийн 19 суманд шүлхийн хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамруулжээ. Засгийн газрын 29 тоот тогтоолын дагуу ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс 2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. Эхний ээлжийн 500 мянган тун вакциныг энэ сарын 25-нд хүлээн авч, Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлсэг байна. Үлдэгдэл вакциныг дөрөвдүгээр сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилах юм.

Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ-наас Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөвдүгээр зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус тавдугаар сарын 1 хүртэл цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэг байгуулан ажиллуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.